Хөвсгөл аймгийн хүн ам орон сууцны тооллогын сургалт 3 өдөр амжилттай үргэлжилж шалгагч тоологч нар ажилдаа гарахад бэлэн боллоо.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 06. 01 цаг 21 минут
Хөвсгөл аймгийн хүн ам орон сууцны тооллогын сургалт 3 өдөр амжилттай үргэлжилж шалгагч тоологч нар ажилдаа гарахад бэлэн боллоо. Та бүхэнд амжилт хүсье. Хүмүүнд төр эрхэм Төрд хүмүүн эрдэнэ
Дэлгэрэнгүй

Аймгийн Хүн ам, орон сууцны аймгийн тооллогын комиссын ээлжит хурал хуралдлаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 24. 01 цаг 21 минут
Хөвсгөл аймгийн хүн ам, орон сууцны аймгийн тооллогын комиссын ээлжит хурал хуралдаж тооллогын үeэр сумд хариуцан ажиллах комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлаж, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг шалгаж нягтлах, баталгаажуулах үүрэг чиглэлийг аймгийн засаг дарга, аймгийн тооллогын комиссын дарга Л.Ганболд өглөө.
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн 2019 оны 11 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 19. 01 цаг 42 минут
Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 2578 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 тохиолдол буюу 2.3 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 2595 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 43 тохиолдолоор буурсан байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 98.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 2.7 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар зарлага 82.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.3 (8.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Дэлгэрэнгүй

Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2019 оны тооллогын хяналтын баг ажиллалаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 18. 04 цаг 15 минут
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын хяналтаар ҮСХ-ны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш. Оюунгэрэл, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн рeфeрeнт Ц. Осор аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б. Базардамбуу ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг нар Арбулаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Улаан уул, Цагааннуур, Рeнчинлхүмбэ сумдад ажиллаж хяналтын тооллого хийлээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллээ http://REGISTRATION. NSO. MN/ хаягаар болон баг, хороондоо очиж #ШАЛГАЯ БАТАЛГААЖУУЛЪЯ CHALLENGE - д 3 найзыгаа урьж нэгдэхийг уриалж байна.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 11. 05 цаг 05 минут
Хүн ам, өрхийн мэдээллээ #ШАЛГАЯ БАТАЛГААЖУУЛЪЯ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс Монгол улсын иргэнийхээ үүргийг биелүүлж Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын http://REGISTRATION. NSO. MN/ хаягаар болон баг, хороондоо очиж мэдээллээ шинэчлэх #ШАЛГАЯ БАТАЛГААЖУУЛЪЯ CHALLENGE - д 3 найзыгаа урьж нэгдэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй

2020 оны Хүн ам орон сууцны тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 09. 02 цаг 59 минут
Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын сумдын комиссын дарга, гишүүд болон багийн засаг дарга буюу багийн тооллогын түр товчооны дарга нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 07 цаг 06 минут
Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм. Хөвсгөл аймгийн 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын сумдын комиссын дарга, гишүүд болон багийн засаг дарга буюу багийн тооллогын түр товчооны дарга нарт зориулсан сургалтыг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулж байна. Сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг дарга, аймгийн хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга Л.Ганболд нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн 2019 оны жилийн эцсийн "Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын сургалтыг 23 сумын Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 04 цаг 44 минут
Аймгийн Засаг даргын 2019 оны А/535 тоот Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах комисс байгуулах захирамжийн дагуу ажлын төлөвлөгөө батлуулан 2019 оны 12 сарын 02-ны өдөр Багийн Засаг дарга болон сумдын статистик хариуцсан ажилтнуудад мал тооллогын сургалт зохион байгууллаа. Сургалтаар энэ жил мал тооллогын маягт, зааварт өөрчлөлт орсон онцлогтой учраас шинэ маягтыг дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, шинэчилсэн маягт, зааврыг хүрэлцээтэй хэмжээгээр сумдад хуваарилан өглөө.
Дэлгэрэнгүй

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018