Хөвсгөл аймгийн 2019 оны 10 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг хэлтсийн дарга Б. Базардамбуу "Хөвсгөл" тeлeвиз болон Хөвсгөлийн өнгө сайтуудаар мэдээллээ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 18. 07 цаг 59 минут
Эрүүл мэнд Аймгийн хэмжээнд 2019 оны 10 сарын байдлаар 2375 эх амаржиж, 2388 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 44 тохиолдол буюу 1.8 хувь, төрсөн хүүхэд 30 тохиолдол буюу 1.2 хувиар тус тус буурсан байна. Нас баралтын 120 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тохиолдол буюу 2.4 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 17.8 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 103 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй хэвэндээ байна. Хорт хавдрын нас баралт 191 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62 тохиолдлоор буюу 48.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нялхасын эндэгдэл 2019 оны 10 сарын байдлаар 38 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс 2 тохиолдол буюу 5.0 хувиар буурсан байна. 2019 оны 10 сарын байдлаар 1934 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдол буюу 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1149 тохиолдол буюу 59.4 хувийг БЗХӨ эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд "Хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийн санг сайжруулах - 2019" аяны сургалт мэдээллийн ажил үргэлжилсээр...

Нийтэлсэн: 2019 он 11 сар 12. 05 цаг 00 минут
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд "Хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийн санг сайжруулах - 2019" аяны сургалт мэдээллийн ажил Арбулаг, Баянзүрх, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан, Цагаан - уул, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумдад амжилттай үргэлжилж байна. Мөн Статистикийн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд Тосонцэнгэл суманд зохион байгуулсан бүсийн гар бөмбөгийн тэмцээнд 1-р байранд Эрдэнэбулган, 2-р байранд Рашаант, 3-р байранд Их-уул, тусгай байранд Тосонцэнгэл сумд тус тус шалгарлаа.
Дэлгэрэнгүй

"Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 12. 01 цаг 47 минут
Монгол улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан "Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг "Хүмүүнлэгийн ухааны харъяа Далай ван" дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, Арбулаг сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчдад хэлтсийн дарга Б. Базардамбуу, хэлтсийн ахлах мэргэжилтэн Т. Алтанцэцэг, мэргэжилтэн Р. Отгонцэцэг нар заалаа. Статистик нь нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, танилцуулахтай холбоотой шинжлэх ухаан юм. Статистикийн мэдээлэл нь янз бүрийн хэлбэртэй байж болох ч ямагт тоогоор илэрхийлэгдсэн байдаг. Хүн ам: Тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа бүх хүнийг хүн ам гэнэ. Хүн амын нягтрал: Нэгж газар нутагт ногдох хүн амын тоогоор тодорхойлно. Хүн ам зүй: Хүн амын тоо, бүтэц, тархаалт, нягтрал, өсөлт болон бусад шинж чанар, түүнчлэн эдгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврыг судалдаг шинжлэх ухаан юм. Хүн амын тархалт: Хүн амын суурьшил, тархан нутагшилтыг хэлнэ.
Дэлгэрэнгүй

"Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт"-ын аяны хүрээнд Алаг-Эрдэнэ, Тариалан сумдад сургалт, хяналтын ажил хийгдэж байна.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 28. 02 цаг 55 минут
"Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт"-ын аяны хүрээнд хяналтын ажлаар Алаг-Эрдэнэ сумын 1 болон 5-р баг, Тариалан сумын 7-р багийн айл өрхүүдээр Хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болон аймгийн нэрлэсэн жилийн хүрээнд инфографикийн уралдаан явагдаж байна.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 25. 01 цаг 30 минут
Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж үр дүнг зурган хэлбэр /инфографик/-ээр иргэд олон нийтэд хүргэх уралдаан зарлаж байна. Зорилго: Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой болон Хөвсгөл аймгийн нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн сургууль тус бүрийн хүүхэд хамгааллын талаар шаардлагатай мэдээллийг шийдвэр гаргагч болон иргэд олон нийтэд хүргэх Хамрах хүрээ: Хөвсгөл аймгийн 24 сумын ЕБС-ын багш нар Ач холбогдол: Хүүхэд хамгааллын талаар судалгаа, шинжилгээний ажил хийж мэдээлэлд дүгнэлт хийж, хялбар аргаар олон нийтэд түгээх Бүтээлд тавигдах шаардлага: - Судалгааны тайлан 5-аас дээш хуудастай байх - Arial –ын 11 фондоор бичих - Статистикийн шинжилгээний аль нэг аргыг ашигласан байх - Судалгааны үр дүнд суурилан инфографик хийх - Хавсралтаар өгөгдсөн судалгааны асуулгыг ахлах ангийн хүүхдүүдээс авах Хугацаа: 2019 оны 10-р сарын 08-аас 2019 оны 10 дугаар сарын 23-ны хооронд Шагналын сан: 1-р байр өргөмжлөл -150000 төгрөг 2-р байр өргөмжлөл 100000 төгрөг 3-р байр өргөмжлөл 50000 төгрөг
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүх багуудад зохион байгуулагдаж байгаа "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-Иргэдээ сонсъё-2019 нээлттэй хаалганы өдөрлөг"-т манай хэлтэс иргэдэд мэдээ, мэдээллээр үйлчиллээ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 16. 09 цаг 02 минут
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүх багуудад зохион байгуулагдаж байгаа "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-Иргэдээ сонсъё-2019 нээлттэй хаалганы өдөрлөг"-т манай хэлтсээс иргэдэд зориулсан аймгийн тоо мэдээллийн лавлах ухаалаг дэлгэц ажиллуулж, гарын авлага бэлтгэн иргэдийн сонирхсон тоо мэдээллийг өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн 2019 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 09 цаг 30 минут
Төрөлт Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 2166 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдол буюу 0.9 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 2180 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдолоор өссөн байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн 95 жилийн ойг угтаж Статистикийн хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг "Шинэ мөрөн" худалдаа үйлчилгээний төвд зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 14. 01 цаг 12 минут
Статистикийн 95 жилийн ойг угтаж Статистикийн хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг "Шинэ мөрөн" худалдаа үйлчилгээний төвд зохион байгууллаа. Тус өдөрлөгт "Шинэ мөрөн" худалдааны төвийн үйлчлүүлэгчид болон түрээслэгчид оролцож сонирхсон тоо мэдээллүүдээ авч сонирхолтой статистик булангаар үйлчлүүллээ. Мөн Хөвсгөл аймгийн хамгийн хамгийн онцлог тоо мэдээллийг сурталчилж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018