2018 оны аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 10 цаг 55 минут
2018 онд аймгийн хэмжээнд 2327 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлснээс үйл ажиллагаа явуулж байгаа 1732 аж ахуйн нэгж байгууллага, үйл ажиллагаа нь түр зогссон 594 аж ахуйн нэгж байгууллага байна. Хөвсгөл аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 онд 28.2 тэрбум төгрөгт хүрсний 13.4 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт, 86.6 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт ногдож байна. Аж үйлдвэрийн газрууд 2018 онд 28214.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26124.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. 2017 оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн 1.3 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 5.2 хувиар тус тус буурсан байна. Хөвсгөл аймагт нүүрсний борлуулалт 2011 онд 677.1 сая төгрөг байсан бол 2018 онд 26124.5 сая төгрөг болж, 38.6 дахин, өмнөх оноос 57.5 хувиар тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох талх, нарийн боов, ундаа, архи, чихэр, дулаан, гурил бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө үйлдвэрлэж аймгийнхаа дотоодын хэрэгцээг хангадаг. Аймгийн талх, нарийн боовны нийт үйлдвэрлэлт 2010 онд 633.7 тн байсан бол 2018 онд 1381.1 тн болж, 2010 онтой харьцуулахад 2.2 дахин өссөн, харин өмнөх оноос 2.9 хувиар буурсан байна. Харин цахилгааны хувьд 100% Орхон аймгаас хараат байдаг Завхан аймгийг нүүрсээр хангадаг болно. Манай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг тул гадаад, дотоодын жуулчид иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдийг сонирхон авдаг.
Дэлгэрэнгүй

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 27. 07 цаг 09 минут
"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг Хөвсгөл аймагт танилцууллаа.
Дэлгэрэнгүй

ҮСХ-ноос зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд нийт 130 гаруй Төрийн болон хувийн ААНБ-ын албан хаагчид хамрагдлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 27. 06 цаг 56 минут
ҮСХ-ноос зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд нийт 130 гаруй Төрийн болон хувийн ААНБ-ын албан хаагчдыг оролцуулан, Статистикийн анхан шатны мэдээний бодит байдал, хэрэглээг сайжруулах, хууль эрх зүй, 2019-2020 онд зохион байгуулагдах Барилга, орон сууцны тооллого, Хүн ам, орон сууцны тооллогыг хэрхэн зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчид, иргэдийн үүрэг, оролцооны талаар цогц сургалтыг ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А. Амарбалаар ахлуулсан баг, аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Шинэчилсэн бүртгэл явагдаж байна.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 19. 04 цаг 08 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын хүрээнд Өрх, хүн амын шинэчилсэн бүртгэл 2019 оны 08 сарын 01-ны өдрийг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй

Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад хагас жилийн малын түүвэр судалгааны хяналтын баг ажиллаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 07 цаг 39 минут
ҮСХ-оос Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад хагас жилийн малын түүвэр судалгааны хяналтын баг ажиллаа.
Дэлгэрэнгүй

2019 оныг " Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж " Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүтээцгээе" аяны хүрээнд хэлтсийн хамт олон хүүхдийн "Уран дөш" зуслан"-ийн засварын ажилд идэвхтэй оролцлоо.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 17. 08 цаг 31 минут
2019 оныг " Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж " Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүтээцгээе" аяны хүрээнд хэлтсийн хамт олон хүүхдийн "Уран дөш" зуслангийн "Эрчим" бүлгийн 24-р өрөөнд засварын ажил хийж гүйцэтгэлээ. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ "ЗА" ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй

Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн 5 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 15. 09 цаг 56 минут
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2019 оны 5 сарын эцэст 1178 иргэн байгаагийн 590 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 464 иргэн буюу 1.6 дахин, эмэгтэйчүүд 181 иргэн буюу 1.5 дахин тус тус өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 65.9 хувийг бүрэн дунд, 13.5 хувийг дипломын болон бакалаврын, 5.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 7.2 хувийг суурь, 3.7 хувийг бага, 2.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.1 хувийг боловсролгүй, 0.3 хувийг магистр, докторын боловсролтой, насны бүлгээр авч үзвэл 33.0 хувийг 25-34 насны, 26.8 хувийг 35-44 насны, 16.0 хувийг 15-24 насны, 16.3 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2019 оны 5 сарын эцсийн байдлаар 36 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 34 иргэнээс 22 нь эмэгтэй байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны 2020 оны тооллого, байшин орон сууцны 2019 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын Хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга сумдын Засаг дарга нарт мэдээлэл өгч сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 03. 08 цаг 40 минут
Хүн ам орон сууцны 2020 оны тооллого, байшин орон сууцны 2019 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын Хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга сумдын Засаг дарга нарт мэдээлэл өгч сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 11000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018