2018 оны аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 10 цаг 55 минут

       2018 онд аймгийн хэмжээнд 2327 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлснээс үйл ажиллагаа явуулж байгаа 1732 аж ахуйн нэгж байгууллага, үйл ажиллагаа нь түр зогссон 594 аж ахуйн нэгж байгууллага байна.

      Хөвсгөл аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 онд 28.2 тэрбум төгрөгт хүрсний 13.4 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт, 86.6 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт ногдож байна.

     Аж үйлдвэрийн газрууд 2018 онд 28214.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26124.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. 2017 оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн 1.3 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 5.2 хувиар тус тус буурсан байна. Хөвсгөл аймагт нүүрсний борлуулалт 2011 онд 677.1 сая төгрөг байсан бол 2018 онд 26124.5 сая төгрөг болж, 38.6 дахин, өмнөх оноос 57.5 хувиар тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох талх, нарийн боов, ундаа, архи, чихэр, дулаан, гурил бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө үйлдвэрлэж аймгийнхаа дотоодын хэрэгцээг хангадаг. Аймгийн чулуун нүүрсний нийт олборлолт 2018 онд 114.5 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 107.1 хувиар өссөн байна. Аймгийн талх, нарийн боовны нийт үйлдвэрлэлт 2010 онд 633.7 тн байсан бол 2018 онд 1381.1 тн болж, 2010 онтой харьцуулахад 2.2 дахин өссөн, харин өмнөх оноос 2.9 хувиар буурсан байна. 

Харин цахилгааны хувьд 100% Орхон аймгаас хараат байдаг Завхан аймгийг нүүрсээр хангадаг болно. Манай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг тул гадаад, дотоодын жуулчид иргэдийн хийсэн гар урлалын  бүтээгдэхүүнүүдийг сонирхон авдаг.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 11000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018