Хөвсгөл аймгийн 2019 оны жилийн эцсийн "Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын сургалтыг 23 сумын Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 04 цаг 44 минут

Тооллогын хугацаа: 
Өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд багтаан явуулна.

Тооллогын зарчим:
Малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын  хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж, малыг газар дээр нэг бүрчлэн нүд үзэж тоолно.
Тооллогын хамрах хүрээ 
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх (мал бүхий өрх, малчин өрх), аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод  хамрагдана.

Анхаарах, үүрэг болгох  асуудлууд

Тооллогод хамрагдах өрхийн зураглал, маршрутыг тооллогын хэсэг тус бүрээр гаргаж, бүртгэл хөтлөх

Малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж, маягтыг  малчдаар өөрсдөөр нөхүүлэх, баталгаажуулах
 
Малыг тооллогод бүрэн хамруулах, ялангуяа адуу, үхэр, тэмээг хамруулахад анхаарах; 
 
Холын өрхүүдээс тооллогыг биечлэн авсан эсэхийг утсаар лавлаж, хяналт хийх;
 
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг тооллогод орхигдуулалгүй хамруулах, урьдчилан мэдэгдэх, үүний тулд өмнөх жилийн эцэс, хагас жилийн тооллогын мэдээлэл, өрхийн мэдээллийн сан зэрэг бусад мэдээллийн эх үүсвэртэй уялдуулж, орхигдуулалгүйгээр бүртгэхэд анхаарах; 
   
 
 

Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 11000
  Үхрийн мах, кг 13000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018