2020 оны 3 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 16. 07 цаг 21 минут

ЭРҮҮЛ МЭНД

Төрөлт

Аймгийн хэмжээнд 2020 оны 3 сарын байдлаар 662 эх амаржиж, 658 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 60 тохиолдол буюу 8.3 хувь, төрсөн хүүхэд 64 тохиолдол буюу 8.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нас баралтын үзүүлэлт

2020 оны эхний 3 сарын байдлаар нас баралтын 180 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 тохиолдол буюу 10.4 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 31, осол гэмтлийн улмаас нас барсан 37, хорт хавдараар нас барсан 48 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Халдварт өвчин

2020 оны 3 сарын байдлаар 410 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 144 тохиолдол буюу 26.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 304 тохиолдол буюу 74.1 хувийг БЗХӨ эзэлж байна. 

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны 3 сарын байдлаар нийт 212 гэмт хэрэгт 115 хүн холбогдсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 27 тохиолдол буюу 11.3 хувиар буурсан, гэмт хэрэгт холбогдогсод 37 хүн буюу 28.9 хувиар өссөн байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 23, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 19, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 3 тохиолдол буюу 15 хувиар өссөн, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 12 тохиолдол буюу 38.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2020 оны 3 сарын байдлаар нас баралтын 15 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 21.1 хувиар буурсан байна. Энэ онд гэмтсэн хүний 49 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдол буюу 2.1 хувиар өссөн байна. 2020 оны 3 сарын байдлаар 4884 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 642 тохиолдол буюу 15.1 хувиар өссөн байна. Мөн энэ онд 68 хүн баривчлагдаж, 372 хүн эрүүлжүүлэгдэн 154.4 сая төгрөгний төлбөр төлж,  4714 иргэнийг торгон нийт 173.1 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 3 сарын эцэст 617 иргэн байгаагийн 325 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 427 иргэн буюу 59.1 хувиар, эмэгтэйчүүд 186 иргэн буюу 36.4 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 65.5 хувийг бүрэн дунд, 17.8 хувийг дипломын болон бакалаврын, 5.0 хувийг суурь, 3.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.8 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 35.5 хувийг 25-34 насны, 26.1 хувийг 15-24 насны, 20.7 хувийг 35-44 насны, 13.1 хувийг 45-54 насны, 4.5 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 3 сарын эцсийн байдлаар 202 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 128 иргэнээс 62 нь эмэгтэй байна. 

Нэгдсэн төсөв

2020 оны 3 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 31.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 4.8 (17.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 3 дугаар сарын байдлаар зарлага 24.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.4 (8.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 3 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 4.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 0.9 (23.1%) сая төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 3 сарын байдлаар 6302.7 сая төгрөг болж, өмнөх оноос 4.0 хувь буюу 259.1 сая төгрөгөөр буурсан байна. 

Мөнгө, зээл

2020 оны 3 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 146021.3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 19.1 хувь буюу 23401.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 3 сарын байдлаар 215368.2 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 7.4 хувь буюу 16962.5 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 3 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үетэй ижил түвшинд байна. 

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны 3 дугаар сарын байдлаар 4.5 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 1.4 (23.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны 3 дугаар сарын байдлаар 5.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.2 (3.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Хөдөө аж ахуй

Мал төллөлт, төл бойжилт

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 3 сард оны эхний төллөх насны хээлтэгчийн 9.7 хувь буюу 262302 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 4.0 хувь буюу 10947 эх малаар бага байна. Эм хонины 12.6 хувь, эм ямааны 7.8 хувь, ингэний 3.1 хувь, үнээний 3.8 хувь, гүүний 2.6 хувь төллөжээ. Гарсан төлийн 89.8 хувь буюу 235584 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувь буюу 33583 төлөөр буурсан байна. Оны эхний хээлтэгч Тосонцэнгэл  38.5 хувь, Шинэ-Идэр 22.6 хувь, Цэцэрлэг 21.6 хувь, Ханх 20.0 хувь, Цагаан-Уул 17.8 хувь, Галт 15.7 хувь нь төллөсөн байна. 

Том малын зүй бусын хорогдол

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 3 сарын байдлаар аймгийн хэмжээнд 174846 болж, өмнөх оны мөн үеэс 9.9 дахин буюу 157294 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 51, адуу 5690 , үхэр 12671, хонь 92072, ямаа 64362 толгой байна. Нийт хорогдлын 52.7 хувийг хонь, 36.8 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Жаргалант сум 45922, Галт 35419, Шинэ-Идэр 23601, Төмөрбулаг 12748 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 67.3 хувийг эзэлж байна. 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018