2020 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 11 цаг 14 минут

 ЭРҮҮЛ МЭНД

            Аймгийн хэмжээнд 2020 оны 5 сарын байдлаар 1073 эх амаржиж, 1068 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 117 тохиолдол буюу 9.8 хувь, төрсөн хүүхэд 128 тохиолдол буюу 10.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

            2020 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 293 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44 тохиолдол буюу 13.1 хувиар буурсан байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 48, осол гэмтлийн улмаас нас барсан 59, хорт хавдараар нас барсан 79 тохиолдол бүртгэгдсэн байна. 

          2020 оны 5 сарын байдлаар 658 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 460 тохиолдол буюу 41.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 497 тохиолдол буюу 75.5 хувийг БЗХӨ эзэлж байна.

ГЭМТ ХЭРЭГ

          Аймгийн хэмжээнд 2020 оны 5 сарын байдлаар нийт 321 гэмт хэрэгт 203 хүн холбогдсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 1 тохиолдол буюу 0.3 хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 34 хүн буюу 20.1 хувиар тус тус өссөн байна. 

          Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 47, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 26, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 25 тохиолдол буюу 34.7 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 12 тохиолдол буюу 31.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2020 оны 5 сарын байдлаар нас баралтын 17 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 3 тохиолдол буюу 15 хувиар буурсан байна. Энэ онд гэмтсэн хүний 90 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 тохиолдол буюу 8.4 хувиар өссөн байна. 2020 оны 5 сарын байдлаар 8897 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 906 тохиолдол буюу 11.3 хувиар өссөн байна. Мөн энэ онд 145 хүн баривчлагдаж, 665 хүн эрүүлжүүлэгдэн 2.7 сая төгрөгний төлбөр төлж,  8511 иргэнийг торгон нийт 336.6 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

          Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 5 сарын эцэст 881 иргэн байгаагийн 477 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 297 иргэн буюу 25.2 хувиар буурч, эмэгтэйчүүд 3 иргэн буюу 0.6 хувиар өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 71.9 хувийг бүрэн дунд, 14.9 хувийг дипломын болон бакалаврын, 4.6 хувийг суурь, 3.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.6 хувийг бага, 1.2 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 34.0 хувийг 25-34 насны, 27.5 хувийг 35-44 насны, 18.4 хувийг 45-54 насны, 14.6 хувийг 15-24 насны, 5.4 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 5 сарын эцсийн байдлаар 236 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 165 иргэнээс 83 нь эмэгтэй байна.

НЭГДСЭН ТӨСӨВ

            2020 оны 5 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 54.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 9.9 (22.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 5 дугаар сарын байдлаар зарлага 40.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.5 (10%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 5 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 8.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.6%) сая төгрөгөөр өссөн байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ

          Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 5 сарын байдлаар 10201.4 сая төгрөг болж, өмнөх оноос 14.7 хувь буюу 1310.6 сая төгрөгөөр өссөн байна. 

Мөнгө, зээл

          2020 оны 5 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 155334.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.6 хувь буюу 17440.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 5 сарын байдлаар 220177.4 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 1.7 хувь буюу 3683.9 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 5 сарын байдлаар 1.5 хувь болж мөн үетэй ижил түвшинд байна.

АЖ ҮЙЛДВЭР

            Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 5 сарын байдлаар 6.3 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8.1 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 24.1 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 14.7 хувиар тус тус буурсан байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал төллөлт, төл бойжилт

          Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 5 сард оны эхний төллөх насны хээлтэгчийн 63.4 хувь буюу 1650519 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 8.6 хувь буюу 154668 эх малаар бага байна. Эм хонины 68.8 хувь, эм ямааны 55.0 хувь, ингэний 95.0 хувь, үнээний 49.7 хувь, гүүний 49.7 хувь төллөжээ.

          Гарсан төлийн 91.3 хувь буюу 1507357 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 14.9 хувь буюу 263536 төлөөр буурсан байна. Оны эхний хээлтэгч Мөрөн суманд 84.3 хувь, Цагаан-Уул суманд 77.5 хувь, Шинэ-Идэр суманд 72.2 хувь, Баянзүрх суманд 74.8 хувь, Жаргалант суманд 72.1 хувь, Тосонцэнгэл суманд 70.6 хувь төллөсөн нь хамгийн их байна. 

Том малын зүй бусын хорогдол

          Том малын зүй бусын хорогдол 2020 оны 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд оны эхний малын 4.4 хувь буюу 263507 болж, өмнөх оны мөн үеэс 7.1 дахин буюу 226286 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 53, адуу 8065 , үхэр 17720, хонь 144544, ямаа 93125 толгой байна.

         Нийт хорогдлын 54.9 хувийг хонь, 35.3 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Галт 55363, Жаргалант сум 48892, Шинэ-Идэр 27283, Төмөрбулаг 15727 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 55.9 хувийг эзэлж байна. 

Газар тариалан

          Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 5 сарын байдлаар үр тариа 16253.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16062.0 га-д, төмс 206.7 га- д, хүнсний ногоо 234.7 га-д тус тус тариалалт хийсэн байна.  Өмнөх оны мөн үеэс үр тариа 460.0 (0.9%) га-аар буурч, төмс 61.1 (1.3%) га, хүнсний ногоо 78.2 (1.8%) га-аар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018