Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 12 цаг 36 минут

Аймгийн хэмжээгээр 16.9 мянган малчин өрхөд 29.4 мянган малчид байна. Малчдын тоо өмнөх оныхоос 0.7 хувь буюу 0.2 мянгаар буурав. Нийт малчдын 87.1 хувь нь хөдөлмөрийн насны, 12.9 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна.

           2019 оны байдлаар нийт малчин өрхийн дотор 13.9 мянган өрх цахилгааны эх үүсгэвэртэй, 11.5 мянган өрх телевизортой , 1.5 мянган өрх радиотой, 8.1 мянган өрх оёдлын машинтай, 2.3 өрх хөлдөөгчтэй, 2.8 мянган өрх угаалгын машинтай, 0.2 мянган өрх компьютертэй байна. Малчин өрхийн 82.2 хувь цахилгааны эх үүсгэвэртэй, 68.0 хувь телевизортой, өрхийн 1-2 хүн гар утастай, 8.9 хувь радиотой, 47.9 хувь оёдлын машинтай, 13.6 хувь хөлдөөгчтэй, 16.5 хувь угаалгын машинтай, 1.2 хувь компьютертэй байна.

           Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2019 онд бүгд 6040431, үүнээс тэмээ 2386, адуу 281812, үхэр 514510, хонь 2935058, ямаа 2306665 толгой мал тоолуулав. Өмнөх оны мөн үеэс бүх мал 5.8 хувь буюу 330066, тэмээ 4.1 хувь буюу 94, адуу 7.6 хувь буюу 19832, үхэр 6.6 хувь буюу 32052, хонь 6.1 хувь буюу 168873, ямаа 5.0 хувь буюу 109215 толгойгоор тус тус өссөн байна.

           Бүх малаа 19 сум, таван төрөл дээр нь 14 сум малаа өсгөв. Малтай өрхийн 3.8 хувь буюу 791 нь 10 хүртэл, 7.4 хувь буюу 1515 өрх нь 11-30 хүртэл, 6.4 хувь буюу 1319 өрх нь 31-50 хүртэл, 12.5 хувь буюу 2583 өрх нь 51-100 хүртэл,  20.8 хувь буюу 4278 өрх нь 101-200 хүртэл, 30.3 хувь буюу 6243 өрх нь 201-500 хүртэл, 14.3 хувь буюу 2939 өрх нь 501-999 хүртэл, 4.5 хувь буюу 916 өрх нь 1000-аас дээш малтай байна.     

           Аймгийн хэмжээнд оны  эхний  хээлтэгчийн  79.7  хувь  буюу 2031887  эх мал төллөснөөс 2033710 төл гарсан байна. Гарсан төлийн 95.3 хувь буюу 1937767 төл бойжиж байна. 2019 онд 100 эхээс бүгд 72, ботго 47, унага 66, тугал 69, хурга 77, ишиг 67 төл бойжуулсан нь өмнөх оноос бүгд 4, унага 7, тугал 2, хурга 3, ишиг 5 төлөөр буурсан байна. Оны эхний малын 1.6 хувь буюу 93795 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 26.9 хувь буюу 19863 толгойгоор өссөн байна.

Нийт хорогдлын 0.04 хувийг тэмээ, 3.5 хувийг адуу, 10.0 хувийг үхэр, 45.7 хувийг хонь, 40,0 хувийг ямааны хорогдол эзэлж байна. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо нь бод малын хувьд үржлийн нормоор байгаа боловч бог малын нэг хээлтүүлэгчид 25-30 хээлтэгч ноогдох ёстой байхад одоо аймгийн дунджаар 86 эм хонь, 84 эм ямаа ногдож хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан хэвээр байна. 2019 онд оны эхний нийт малын 27.8 хувь буюу 1585.0 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малын хэрэглээний зарлага өмнөх оныхоос 27.5 хувь 6.0 мянган толгойгоор нэмэгдсэн байна.

Жилийн эцэст 350 гахай, 1020 шувуу, 2636 цаа, 322 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос шувуу 718, цаа буга 240 толгойгоор өсч, зөгий 212 бүлээр тус тус өсч, гахай 26 толгойгоор буурав.

Аймгийн хэмжээгээр 7025.1 мянган толгой малын багтаамжтай, 34.1 мянган хашаа тоологдсон нь 2015 оныхоос хашаа 2.2 мянгаар, багтаамж нь 578.2 мянган толгойгоор өссөн байна. Нийт 1029 худаг тоологдсоноос инженерийн хийцтэй худаг 70.9 хувь буюу 730, энгийн уурхайн худаг 29.1 хувь буюу 299 худаг байна. Нийт худгийн 29.4 хувь буюу 303 худаг бэлчээрт байршдаг байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 1-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 12000
  Үхрийн мах, кг 14000
  Ямааны ястай мах, кг 10000
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 2070
  Ноолуур  40000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018