Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 10 цаг 00 минут

         Манай аймагт 2019 оны байдлаар 2385 бүртгэлтэй ААНБ байгаагийн 1737 буюу 72.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 207 буюу 11.9 хувь нь аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа эрхэлж байна. Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 2 буюу 1 хувь нь уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт, 188 буюу 90.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 17 буюу 8.2 хувь нь цахилгаан хий үйлдвэрлэл, ус хангамжийн салбарт ногдож байна. 15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 2019 оны байдлаар 50237 байгаагийн 5403 буюу 10.8 хувь нь аж үйлдвэийн салбарт ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын 1861 буюу 34.4 хувь нь уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт, 875 буюу 16.2 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 2667 буюу 49.4 хувь нь цахилгаан хий үйлдвэрлэл, ус хангамжийн салбарт ажиллаж байна.

         Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 онд 19.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт үйлдвэрлэлийн 15.2 хувийг уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар, 79.2 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар, 5.6 хувийг ус хангамж, бохир ус зайлуулах системийн үйл ажиллагааны дэд салбарууд тус тус эзэлж байна.

         Сүүлийн 10 жилийн салбарын нийт үйлдвэрлэлийг харахад 2009-2016 он хүртэлх жигд өсөлттэй, 2017, 2019 онд бууралттай, 2018 онд  үйлдвэрлэл хэт өссөн нь мах боловсруулан экспортлох үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

        Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох талх, нарийн боов, ундаа, архи, чихэр, дулаан, гурил бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө үйлдвэрлэж аймгийнхаа дотоодын хэрэгцээг хангадаг. Харин цахилгааны хувьд 100% Орхон аймгаас хараат байдаг Завхан аймгийг нүүрсээр хангадаг болно. Манай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг тул гадаад, дотоодын жуулчид иргэдийн хийсэн гар урлалын  бүтээгдэхүүнүүдийг сонирхон авдаг.

        Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт 2019 онд 20.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт борлуулалтын 3.1 тэрбум төгрөг буюу 15.1 хувийг уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар, 16.3 тэрбум төгрөг буюу 79.5 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар, 1.1 тэрбум төгрөг буюу 5.4 хувийг ус хангамжийн дэд салбар эзэлж байна. Нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 5.5 тэрбум төгрөг буюу 21.4 хувиар буурсан байна.

        Хөвсгөл аймагт нүүрсний борлуулалт 2019 онд 3100.7 сая төгрөг болж, өмнөх оноос 28.3 хувиар буурсан байна. Аймгийн  нүүрсний нийт олборлолт 2019 онд 80.3 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 29.8 хувиар буурсан байна.

       Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувийн жин 2019 онд 67.5 хувь байна. Хүнсний салбарын нийт үйлдвэрлэлт 13.3 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар нь дараах дэд бүлгээс бүрддэг.

1. Мах, загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

3. Үр тарианы гурил, цардуул, малын тэжээл үйлдвэрлэл

4. Хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл

5. Ундаа үйлдвэрлэл /согтууруулах ундаа ороод/

         Манай аймаг сүү, сүүн бүтээгдэхүүний ихэнх хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Тараг 1.4 мянган литр болж 0.3 мянган литр буюу 27.3 хувиар, өрөм, зөөхий 1.2 тонн болж 0.2 тонн буюу 20 хувиар, ааруул 5.6 тонн болж 2.9 тонн буюу 1 дахин өссөн бол, аарц 0.3 тонн болж 1.6 тонн буюу 84.2 хувиар буурсан байна.

         Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бөгөөд сүүлийн жилүүдэд гурилын хэрэгцээний ихэнх хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. 2019 онд 6263.9 тонн гурил үйлдвэрлэсэн бөгөөд үүний 6200.8 тонн буюу 99 хувийг нэгдүгээр зэргийн гурил, 63.1 тонн буюу 1 хувийг хоёрдугаар зэргийн гурил тус тус эзэлж байна. 

        Аймгийн талх, нарийн боовны нийт үйлдвэрлэлт 2011 онд 1194.9 тн байсан бол 2019 онд 982.6 тн болж, 2011 онтой харьцуулахад 17.7 хувь, харин өмнөх оноос 28.9 хувиар тус тус буурсан байна.

       Аймгийн худалдааны нийт борлуулалт 2015 онд 41.9 тэрбум байсан бол 2017 онд  156.6 тэрбум төгрөг болж, 3 дахин, өмнөх оноос 18.5 хувиар өссөн байна.  

       2019 оны байдлаар аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хүнсний 500 дэлгүүр,  үйлчилгээний 118 цэг үйл ажиллагаа явуулж байна. Мөрөн сумын хэмжээнд 216 согтууруулах ундаа худалдан борлуулдаг  цэг, 34 бөөний худалдаа, 5 зах, 35 хүнсний бус барааны  дэлгүүр, 1 их дэлгүүр, 12 супермаркет, 6 авто засвар, автомашин угаалга 5, дугуй засвар 8, гэр ахуйн цахилгаан барааны засвар 2, зочид буудал 15, зоогийн газар 85 ажиллаж байна.

       2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр Хөвсгөл аймгийн ДНБ-ны 29.8 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 26.4 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оноос аж үйлдвэр, барилга 0.7 пункт, үйлчилгээний салбар 1.5 пунктээр тус тус буурсан байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 14-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018