Хүрээлэн буй орчны 2019 оны судалгаа гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 02. 05 цаг 07 минут

                                                                                                                                                                                                    Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж ОХУ, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот нь Нийслэл хотоос баруун хойш 671 км зайтай оршдог. Хөвсгөл аймаг 23 сум, 1 тосгон, 128 багтай.

Хөвсгөл аймаг нь нэг зуун мянга зургаан зуй гаруй км2 газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том нутаг дэвсгэртэй аймаг. 2019 оны байдлаар 134.3 мянган хүн оршин сууж байгаа ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Хөвсгөл аймагт Монгол улсын нийт хүн амын 4.2 хувь, Хангайн бүсийн хүн амын 22.5 хувь буюу 134.3 мянган хүн оршин сууж байна.  2019 оны эцэст 37 914 өрх байгаагийн 33.7 хувь нь хотод, 66.3 хувь нь хөдөө байгаа бөгөөд аймгийн дунджаар нэг өрхөд 3.5 хүн ногдож байна.  Хөвсгөл аймгийн нийт хүн амын 31.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 64.3 хувь нь 15-64 насны хүмүүс, 4.1 хувь нь 65 ба түүнээс дээш насны өндөр настан байна.

Аймгийн нутаг Хангай, Хэнтийн их мужийн Хөвсгөлийн мужид багтана. Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаар өндөр уул нуруу, хөвч тайгатай, баруун, зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй. Нутаг дэвсгэр далайн төвшнээс 1650-2080 метр өндөрт оршдог. Газар нутгийн 41.8 хувь буюу 4.2 сая га ой, 3.6 хувь буюу 363.4 мянган га талбай усаар хүрээлэгддэг

Аймгийн газар, нутгийн зонхилох нь уулын тундрын цэвдэгтэй ширэгт хөрс, нугын хар болон хар хүрэн хөрс гүвээ толгодын хар хүрэн хөрстэй.

 Дэлгэрмөрөн, Идэр,тэс, Бүгдгээн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг ҮҮр, Уйлган, Цагааннуур, Тэнгис зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай, 300 гаруй жижиг нууртай, үүний  цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг талбайн хэмжээгээр Ази тивд 10-д ордог, Байгаль нуурын усны 60 хувийг Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжуулан хангадаг Хөвсгөл нуур юм.     

 Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-аас +20 хэм, хамгийн их дулаан +34,  өвлийн хамгийн хүйтэн өвөл нэгдүгээр сард -24-өөс -49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг.

ОРОН СУУЦНЫ НӨХЦӨЛ

Хөвсгөл аймгийн 37914 өрх 25011 сууцанд амьдарч байна. Нийт өрхийн 47.4 хувь нь монголын ард түмний уламжлалт сууц болох гэрт, 50.9 хувь нь байшинд, 1.7 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг.

Хөвсгөл амйгийн хэмжээнд хотод нийт өрхийн 74.6 хувь нь байшинд, 25.3 хувь нь гэрт амьдарч байхад хөдөөгийн өрхийн 59.5 хувь нь гэрт амьдарч байна. Ерөнхийдөө хотод гэр, байшинд амьдардаг өрхийн хувийн жингийн зөрүү их, харин хөдөөд буурч өрхүүдийн сууцны ялгаа багасах хандлагатай байна. Хот, хөдөөд байшинд амьдардаг өрхийн тоо өсөж байгаа нь тохилог сууцанд суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээгээр иргэд өөрсдөө байшин барьж суух нь олширсонтой холбоотой юм.

Орон сууцны байшинд суудаг өрхийн тоо нийт өрхийн 2.6 хувь, бие даасан тохилог сууцанд  0.4 хувь, сууцны тусдаа байшин 47.6 хувь, нийтийн байранд амьдардаг өрх 0.4 хувийг эзэлж байна.

ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР

Нийт өрхийн 98.7 хувь, гэрт амьдардаг өрхийн 97.3 хувь, байшинд амьдардаг өрхийн 99.9 хувь нь цахилгааны эх үүсвэрт холбогдсон байна. Сэргээгдэх эрчим хүчинд холбогдсон өрхийн 82.4 хувь нь гэрт амьдардаг, тэдгээрийн 96.9 хувь нь хөдөөд амьдарч байна.  

Аймгийн хэмжээнд 494 өрх цахилгаангүй байна. Нийт цахилгаангүй өрхийн 99.8 хувь нь гэрт амьдардаг өрх бөгөөд тэдгээрийн 91.7 хувь нь хөдөө оршин суудаг ажээ.  

 УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭР

Ундны усны баталгаат эх үүсвэрт төвлөрсөн систем, төвлөрсөн системд холбогдсон болон холбогдоогүй ус түгээх байр, хамгаалагдсан худаг, булаг, шанд, цэвэршүүлэн савласан усыг оруулдаг бол хамгаалагдаагүй худаг, булаг, шанд, зөөврийн ус, гол, мөрөн, нуур зэрэг гадаргуугийн усыг сайжруулсан ундны усны эх үүсвэрт оруулдаггүй.

Гэрт амьдардаг өрхийн 26.7 хувь, байшинд амьдардаг өрхийн  нь 86.1 хувь нь шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээс ундны усаа авч байна. Харин гэрт амьдардаг өрхийн 73.3 хувь, байшинд амьдардаг өрхийн 13.9 хувь нь шаардлага хангаагүй ундны ус хэрэглэж байна.

ХАЛААЛТЫН ЭХ ҮҮСВЭР

Байшинд амьдардаг нийт өрхийн 5.8 хувь нь төвлөрсөн халаалтын систем, 4.4 хувь нь нам даралтын зуух, 0.3 хувь нь цахилгаан халаагуур, 89.4 хувь нь ердийн галлагаатай байна. Харин гэрт амьдардаг өрхийн 0.1 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна.

СУРАЛЦАХ НӨХЦӨЛ

Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын 36 сургууль, 45 хүүхдийн цэцэрлэг, “Далай ван” хувийн дээд сургууль болон 1 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байна.. Аймгийн хэмжээнд их дээд сургуульд 73, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 456, ерөнхий боловсролын сургуульд 27900, сургуулийн өмнөх байгууллагад 10182 суралцагсад суралцаж, 1787 багш, сурган хүмүүжүүлэгчид ажилладаг.

ЭРҮҮЛ АМЬДРАХ ОРЧИН

 Аймгийн хэмжээнд  2019  оны эхний 12 сарын байдлаар 2817 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 тохиолдол буюу 2.2 хувиар буурсан байна. Нийт  төрсөн эхчүүдээс 6 ба түүнээс дээш удаа хяналтад хамрагдсан хамрагдалтын хувь  69.8 хувь байна.

2019 онд 2834 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 47 тохиолдолоор буурсан байна. Амьд төрсөн хүүхдийн 3,3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. Төрөөд нэг цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 93,5 хувь байна. 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжлийн хяналтанд  2019  оны эхний 12 сард нийт 62852 хүүхэд жинлэж, жинлэсэн хүүхдийн 0.1 хувь нь туранхай, 0,2 хувь нь тураалтай, 0,3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой байна. 34.8 хувь нь  А амин дэм, 53.0 хувь нь Д амин дэм, 1.6 хувь нь олон найрлагат бичил тэжээл хэрэглэсэн байна.

2019 оны байдлаар 788 нас баралтын тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдолоор буурсан байна.  Осол гэмтлийн нас баралт 119 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдолоор буурсан, нийт нас баралтын 15.1 хувийг эзэлж, 10000 хүн амд 8,9 ногдож байна. Хорт хавдрын нас баралт  223 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 66 тохиолдлоор нэмэгдэж 10000 хүн амд 16.7 ногдож байна. Осол, гэмтлийн шалтгааны нас баралтын 23.5 хувь нь зам тээврийн осол, 46.2 хувь нь бусад ослын улмаас нас барж байна..

Аймгийн хэмжээнд  2280 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 169 ногдож байна.  Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  62.8 хувь, салхин цэцэг 24.8 хувь, сүрьеэ 4.3 хувь, цусан суулга 3.8 хувийг тус тус эзэлж байна.

БЗХӨ-ний заг хүйтэн 823 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 55 тохиолдол, трихомониаз 37 тохиолдол, тэмбүү 143 тохиолдолоор тус тус буурсан байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Аймгийн хэмжээнд 743 гэмт хэрэгт 447 хүн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 44 тохиолдол буюу 5.6  хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 8 хүн  буюу 1.8 хувиар тус тус буурсан  байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 78, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 57 бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 17 буюу 18 хувиар буурч, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо  17 тохиолдол буюу 42.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны байдлаар нас баралт 36 тохиолдол гарсан байна. Гэмтсэн хүний 223 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 2018 оноос 10  тохиолдолоор өссөн байна.

2019 оны байдлаар 21331 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 5104 тохиолдол буюу 31.4 хувиар өссөн  байна. Мөн энэ онд 326 хүн баривчлагдаж, 1630 хүн эрүүлжүүлэгдэн, 20436 иргэнийг  торгож  794.3  сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

БАЙГАЛЬ ОРЧИН

Аймгийн хэмжэнд нийт 14025 иргэн газар өмчлөх хүсэлт гаргаснаас 14010 иргэнд 1371.3 га газрыг өмчилүүлсэн байна. Үүнээс 2019 онд 613 өрхөд 68.6 га газрыг өмчилүүлсэн байна

 Хөвсгөл аймгийн уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Хөвсгөл аймагт 11 цаг уурын станц ажиллаж, агаарын даралт, агаар, хөрсний гадаргын температур, агаарын чийгшил, хур тунадас, салхи, цасан бүрхүүлийн тархац ба зузаан, агаарын үзэгдэлд байнгын ажиглалт хийдэг байна. Аймгийн хэмжээнд зөвхөн өдрийн гэрэлтэй цагт ажиглалт хийдэг 13 харуул байдаг. Эдгээр харуулаас авсан ажиглалтын мэдээгээр жилийн дундаж агаарын температур -1.65°C байна. Жилийн дундаж агаарын температурын хамгийн дулаан Мөрөн суманд  -0.2°C, хамгийн хүйтэн Ренчинлхүмбэ суманд -6.9°C-т хүрсэн байна. Үнэмлэхгүй дулаан Мөрөн суманд +37.7°C-т хүрсэн бол үнэмлэхүй хүйтэн Ренчинлхүмбэ суманд -34.9°C хүрсэн байна.

Аймгийн хэмжээнд байрлах 13 харуулын дунджаар 2019 оны жилийн нийлбэр хур тунадасны хэмжээг сумаар авч үзэхэд Рашаант, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сумдад хамгийн их хур тунадас орсон бол Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Ханх, Цэцэрлэг сумдад хамгийн бага хур тунадас орсон байна. Жилийн хамгийн их хур тунадас Цагаан-Үүр суманд 403.9 мм хамгийн бага хур тунадас Арбулаг суманд 139.6 мм хур тунадас орсон байна 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 14-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018