2020 оны 6 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 09 цаг 02 минут

Төрөлт

Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 6 сарын байдлаар 1290 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 177 тохиолдол буюу 12.1 хувиар буурсан байна.

2020 оны эхний 6 сарын байдлаар нийт 1288 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 187 тохиолдол буюу 12.7 хувиар буурсан байна.

Нялхасын эндэгдэл

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 21 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 61.9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

1-5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл

2020 оны  эхний 6 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 2 тохиолдлоор буурсан. Эндэгдлийг оношоор нь авч үзвэл төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нас баралтын үзүүлэлт

 2020 оны эхний 6 сарын байдлаар 373 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26 тохиолдол буюу 6.5 хувиар буурсан байна. Нийт нас баралтын 63 тохиолдол буюу 16.9 хувь нь эмнэлэгт, 75 тохиолдол буюу 20.1 хувь нь осол гэмтлийн, 100 тохиолдол буюу 26.8 хувь нь хорт хавдарын нас баралт тус тус эзэлж байна.

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сарын байдлаар 794 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 565 тохиолдол буюу 41.6 хувиар буурсан байна.

Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  75.2 хувь, сүрьеэ  9.4 хувь,  амьсгалын замын өвчин 7.2 хувь, гэдэсний халдварт өвчин 4.4 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 2.1 хувь, цусан халдвар 0.8 хувь, арьс салтстаар халдварлах халдвар хувь 0.5, бусад өвчлөл 0.4 хувийг тус тус эзэлж байна.

БЗХӨ-ний 597 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 84 тохиолдол буюу 12.3 хувиар буурсан байна. БЗХӨ-ний 204 тохиолдол буюу 34.2 хувь нь тэмбүү, 47 тохиолдол буюу 7.9 хувь нь трихомониаз, 346 тохиолдол буюу 57.9 хувь нь гоноккокт халдвар байна.

 ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сарын байдлаар нийт 379 гэмт хэрэгт 248 хүн холбогдсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 18 тохиолдол буюу 5.0 хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 50 хүн буюу 25.3 хувиар тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон 385 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 30 хүн буюу 8.5 хувиар нэмэгдсэн байна. Нийт хохирсон иргэдийн 134 хүн буюу 34.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 65, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 32, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 21 тохиолдол буюу 24.4 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 10 тохиолдол буюу 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.  Гэмт хэргийн улмаас 2020 оны 6 сарын байдлаар нас барсан 29 хүн, гэмтсэн 122 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 1 тохиолдол буюу 3.6 хувь, гэмтсэн хүн оны мөн үеэс 32 тохиолдол буюу 33.7 хувиар тус тус өссөн байна. 2020 оны эхний 6 сарын байдлаар 10688 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 435 тохиолдол буюу 4.2 хувиар өссөн байна. Мөн энэ онд 185 хүн баривчлагдаж, 857 хүн эрүүлжүүлэгдэн 3.6 сая төгрөгний төлбөр төлж,  10199 иргэнийг торгон нийт 428.4 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

 Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 6 сарын эцэст 854 иргэн байгаагийн 456 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 287 иргэн буюу 25.1 хувиар, эмэгтэйчүүд 119 иргэн буюу 13.9 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 73.4 хувийг бүрэн дунд, 12.8 хувийг дипломын болон бакалаврын, 5.4 хувийг суурь, 2.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.8 хувийг бага, 1.3 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 32.2 хувийг 25-34 насны, 27.9 хувийг 35-44 насны, 18.9 хувийг 45-54 насны, 15.1 хувийг 15-24 насны, 6.0 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 6 сарын эцсийн байдлаар 286 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 204 иргэнээс 50 хувь нь эмэгтэй байна.

 Нэгдсэн төсөв 

2020 оны  эхний 6 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 78.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 17.8 (29.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2020 оны эхний 6 сарын байдлаар зарлага 55.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.4 (13.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2020 оны эхний 6 сарын байдлаар аймгийн татварын орлого 10.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 (21.3%) сая төгрөгөөр өссөн байна.

 Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 6 сарын байдлаар 12236.3 сая төгрөг болж, өмнөх оноос 6.7 хувь буюу 770.1 сая төгрөгөөр өссөн байна.

 Мөнгө, зээл

2020 оны 6 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 167269.3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21.2 хувь буюу 29242.3 сая төгрөг, өмнөх сараас 8.4 хувь буюу 11935.2 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 6 сарын байдлаар 221113.3 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 3.4 хувь буюу 7845.3 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 6 сарын байдлаар 1.7 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.2 пунктээр нэмэгдсэн байна.                                        

 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 6 сарын байдлаар 7.0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8.9 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 22.2 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 14.4 хувиар тус тус буурсан байна.

Хөдөө аж ахуй

Мал төллөлт, төл бойжилт

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сард оны эхний төллөх насны хээлтэгчийн 65.9 хувь буюу 1771241 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 8.3 хувь буюу 121559 эх малаар бага байна. Эм хонины 71.9 хувь, эм ямааны 58.7 хувь, ингэний 105.4 хувь, үнээний 63.1 хувь, гүүний 61.9 хувь төллөжээ.

Гарсан төлийн 91.6 хувь буюу 1621731 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувь буюу 229283 төлөөр буурсан байна. Оны эхний хээлтэгч Мөрөн суманд 96.5 хувь, Баянзүрх суманд 83.4 хувь, Алаг-Эрдэнэ суманд 76.4 хувь, Тосонцэнгэл суманд 73.7 хувь, Цэцэрлэг суманд 75.5 хувь төллөсөн нь хамгийн их байна.                                                    

Том малын зүй бусын хорогдол

Том малын зүй бусын хорогдол 2020 оны 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд оны эхний малын 4.4 хувь буюу 267078 болж, өмнөх оны мөн үеэс 5.9 дахин буюу 221710 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 57, адуу 8183, үхэр 18024, хонь 146316, ямаа 94498 толгой байна. Нийт хорогдлын 54.8 хувийг хонь, 35.4 хувийг ямаа эзэлж байна. Хамгийн их хорогдолтой Галт 55492, Жаргалант сум 48892, Шинэ-Идэр 27383, Цэцэрлэг 20440 толгой мал тус тус хорогдсон нь нийт хорогдлын 57.0 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Аймгийн хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын байдлаар үр тариа 16431.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 16140.0 га-д, төмс 263.4 га- д, хүнсний ногоо 167.9 га-д тариалалт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 441.0 (2.6%) га, үүнээс үр тариа 532.5 (3.2%) га, хүнсний ногоо 19.5 (10.4%) га-аар буурч, төмс 48.0 (1.1%) га-аар өссөн байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 14-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018