2020 оны 7 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 14. 09 цаг 34 минут

Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 7 сарын байдлаар 1538 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 187 тохиолдол буюу 10.8 хувиар буурсан байна. 2020 оны эхний 7 сарын байдлаар нийт 1535 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 197 тохиолдол буюу 11,4 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 25 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна.  Нялхсын эндэгдлийн 68 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. 2020 оны  эхний 7 сарын байдлаар  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 1 тохиолдлоор буурч,  1000 амьд төрөлтөнд 5.2 ногдож байна. Хүүхдийн эндэгдлийг оношоор нь авч үзвэл зүрх судасны өвчлөлөөр 1, төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 5  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 2020 оны эхний 7 сарын байдлаар 457 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 тохиолдол буюу 3.2 хувиар буурсан байна. Нийт нас баралтын 73 тохиолдол буюу 16.1 хувь нь эмнэлэгт, 98 тохиолдол буюу 46.3 хувь нь осол гэмтлийн, 120 тохиолдол буюу 9.8 хувь нь хорт хавдарын нас баралт тус тус эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар 883 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 570 тохиолдол буюу 39,2 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний эзлэх хувь 75.3%  (665) тохиолдол байгаа ба өнгөрсөн оны мөн үед 51,0%  (743) тохиолдол бүртгэгдсэнээс: Тэмбүү 231 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 30 тохиолдлоор өссөн, Трихомониаз 70 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 3 тохиолдлоор Гоноккокт  халдвар 364 тохиолдол буюу өмнөх оны мөн үеэс 105 тохиолдлоор тус тус буурсан байна.

БЗХӨ-ний 665 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 78 тохиолдол буюу 10.4 хувиар буурсан байна. БЗХӨ-ний 231 тохиолдол буюу 34.2 хувь нь тэмбүү, 70 тохиолдол буюу 4,1 хувь нь трихомониаз, 364 тохиолдол буюу 22,3 хувь нь гоноккокт халдвар байна. 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 7 сарын байдлаар нийт 424 гэмт хэрэгт 247 хүн холбогдсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 4 тохиолдол буюу 0.9 хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 50 хүн буюу 10.2 хувиар тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон 431 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 19 хүн буюу 4.6 хувиар нэмэгдсэн байна. Нийт хохирсон иргэдийн 156 хүн буюу 34.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 70, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 34, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 30 тохиолдол буюу 30 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 9 тохиолдол буюу 20.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2020 оны 7 сарын байдлаар нас барсан 33 хүн, гэмтсэн 141 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 2 тохиолдол буюу 6.4 хувь, гэмтсэн хүн оны мөн үеэс 25 тохиолдол буюу 21.5 хувиар тус тус өссөн байна. 2020 оны эхний 7 сарын байдлаар 12914 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 731 тохиолдол буюу 6 хувиар өссөн байна. Мөн энэ онд 223 хүн баривчлагдаж,953 хүн эрүүлжүүлэгдэн 3.9 сая төгрөгний төлбөр төлж,  12358 иргэнийг торгон нийт 517.8 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 7 сарын эцэст 575 иргэн байгаагийн 312 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 724 иргэн буюу 2.2 дахин, эмэгтэйчүүд 320 иргэн буюу 97.5 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 74.3 хувийг бүрэн дунд, 10.8 хувийг дипломын болон бакалаврын, 5.4 хувийг суурь, 3.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.4 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 30.8 хувийг 25-34 насны, 26.4 хувийг 35-44 насны, 17.4 хувийг 45-54 насны, 18.9 хувийг 15-24 насны, 1.7 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна.  Ажлын байрны захиалга 2020 оны 7 сарын эцсийн байдлаар 286 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 204 иргэнээс 50 хувь нь эмэгтэй байна. 

2020 оны 7 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 84.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 18.8 (28.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2020 оны 7 дугаар сарын байдлаар зарлага 61.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 (2.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 7 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 12.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (17.5%) сая төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 7 сарын байдлаар 13226.9 сая төгрөг болж, өмнөх оноос 3.5 хувь буюу 444.7 сая төгрөгөөр өссөн байна. 2020 оны 7 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 171990.1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21.2 хувь буюу 30179.3 сая төгрөг, өмнөх сараас 2.8 хувь буюу 4720.8 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 7 сарын байдлаар 218929.8 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 4.5 хувь буюу 10238.1 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 7 сарын байдлаар 1.8 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.3 пунктээр нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 7 сарын байдлаар 10.8 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12.9 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 15 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 9.2 хувиар тус тус буурсан байна. 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль   үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018