2020 оны 8 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 15. 07 цаг 23 минут

Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 8 сарын байдлаар 1799 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 147 тохиолдол буюу 7.6 хувиар буурсан байна. 2020 оны эхний 8 сарын байдлаар нийт 1797 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 161 тохиолдол буюу 8.2 хувиар буурсан байна. 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 27 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 2 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 70.4 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. 2020 оны  эхний 8 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 1 тохиолдлоор өссөн байна. Хүүхдийн эндэгдлийг оношоор нь авч үзвэл зүрх судасны өвчлөлөөр 1, төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 5  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 2020 оны эхний 8 сарын байдлаар 522 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 тохиолдол буюу 2.8 хувиар буурсан байна.  Нийт нас баралтын 15.7 хувь нь эмнэлэгт, 20.7 хувь нь осол гэмтлийн, 26.8 хувь нь хорт хавдрын нас баралт эзэлж байна. 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар 959 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 693 тохиолдол буюу 41.9 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  74.2 хувь, амьсгалын замын өвчин 9.0 хувь, сүрьеэ  8.6 хувь,  гэдэсний халдварт өвчин 4.6 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 1.9 хувь, цусан халдвар 0.6 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 0.6 хувь, бусад өвчлөл 0.5 хувийг тус тус эзэлж байна. БЗХӨ-ний 712 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 199 тохиолдол буюу 21.8 хувиар буурсан байна. БЗХӨ-ний 245 тохиолдол буюу 34.4 хувь нь тэмбүү, 75 тохиолдол буюу 10.5 хувь нь трихомониаз, 392 тохиолдол буюу 55.1 хувь нь гоноккокт халдвар байна.

Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар нийт 481 гэмт хэрэг бүртгэгдэж 304 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 9 тохиолдол буюу 1.4 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогсод 52 хүн буюу 20.6 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 491 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 12 хүн буюу 2.5 хувиар нэмэгдсэн байна. Нийт хохирсон иргэдийн 177 хүн буюу 36.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 83, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 36, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 33 тохиолдол буюу 28.4 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 8 тохиолдол буюу 18.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 2020 оны 8 сарын байдлаар нас барсан 31 хүн, гэмтсэн 168 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 7 тохиолдол буюу 18.4 хувиар буурсан, гэмтсэн хүн 2019 оны мөн үеэс 29 тохиолдол буюу 20.9 хувиар өссөн байна. 2020 оны эхний 8 сарын байдлаар 15631 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1406 тохиолдол буюу 9.9 хувиар өссөн байна. Мөн энэ онд 264 хүн баривчлагдаж, 1045 хүн эрүүлжүүлэгдэн 4.3 сая төгрөгний төлбөр төлж,  14961 иргэнийг торгон нийт 637.3 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. 

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 8 сарын эцэст 365 иргэн байгаагийн 195 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 311 иргэн буюу 1.8 дахин, эмэгтэйчүүд 149 иргэн буюу 56.7 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 68.5 хувийг бүрэн дунд, 16.2 хувийг дипломын болон бакалаврын, 5.8 хувийг суурь, 3.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.6 хувийг бага, 1.1 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 32.1 хувийг 25-34 насны, 25.8 хувийг 15-24 насны, 21.9 хувийг 35-44 насны, 14.5 хувийг 45-54 насны, 5.8 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 8 сарын эцсийн байдлаар 286 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 212 иргэнээс 50 хувь нь эмэгтэй байна.

Нэгдсэн төсөв

2020 оны 8 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 87.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 16.5 (23.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 8 дугаар сарын байдлаар зарлага 66.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.0 (2.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 8 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 13.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9 (16.6%) сая төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 8 сарын байдлаар 16463.3 сая төгрөг болж, өмнөх оноос 15.7 хувь буюу 2235.1 сая төгрөгөөр өссөн байна. 

Мөнгө зээл

 

2020 оны 8 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 177233.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 27.6 хувь буюу 38351 сая төгрөг, өмнөх сараас 3.0 хувь буюу 5243.6 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 8 сарын байдлаар 223827.9 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 5.2 хувь буюу 12164.8 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 8 сарын байдлаар 1.8 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.3 пунктээр нэмэгдсэн байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 8 сарын байдлаар 12.0 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 11.5 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 14.3 хувиар өсч харин бүтээгдэхүүний борлуулалт 3.4 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 11-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018