2020 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 14. 10 цаг 18 минут

Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 9 сарын байдлаар 2039 эх амаржиж 2037 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 127 тохиолдол буюу 5.9 хувь, төрсөн хүүхэд 143 тохиолдол буюу 6.6 хувиар тус тус буурсан байна.

Нялхасын эндэгдэл

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 29 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 72.4 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

1-5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл

2020 оны  эхний 9 сарын байдлаар  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй адил байна. Хүүхдийн эндэгдлийг оношоор нь авч үзвэл зүрх судасны өвчлөлөөр 1, төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 5  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нас баралтын үзүүлэлт

            2020 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 590 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 0.2 хувиар өссөн байна.  Нийт нас баралтын 15.8 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралт 122 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 тохиолдол буюу 34.1 хувиар өссөн, хорт хавдрын нас баралт 154 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 20 тохиолдлоор буюу 11.5 хувиар буурсан байна.

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 1057 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 682 тохиолдол буюу 39.2 хувиар буурсан байна.

Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  74.2 хувь, сүрьеэ  9.0 хувь,  амьсгалын замын өвчин 8.9 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 0.8 хувь, цусан халдвар 0.7 хувь, гэдэсний халдварт өвчин 4.4 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 1.8 хувь, бусад халдварт өвчин 0.2 хувийг тус тус эзэлж байна.

Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 784 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 200 тохиолдол буюу  20.3 хувиар буурсан байна.  Нийт тохиолдлоос тэмбүү 269 тохиолдол буюу 34.3 хувь, трихомониаз 432 тохиолдол буюу 55.1 хувь, гоноккокт  халдвар 83 тохиолдол буюу 10.6 хувийг тус тус эзэлж байна.

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 9 сарын эцэст 369 иргэн байгаагийн 212 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 295 иргэн буюу 1.8 дахин, эмэгтэйчүүд 118 иргэн буюу 1.5 дахин тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 66.4 хувийг бүрэн дунд, 21.1 хувийг дипломын болон бакалаврын, 3.8 хувийг суурь, 3.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.6 хувийг бага, боловсролгүй болон бага боловсролтой 1.1 хувийг тус тус, насны бүлгээр авч үзвэл 30.9 хувийг 25-34 насны, 25.2 хувийг 35-44 насны, 22.8 хувийг 15-24 насны, 16.3 хувийг 45-54 насны,4.9 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2020 оны 9 сарын эцсийн байдлаар 286 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 217 иргэнээс 111 нь эмэгтэй байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар нийт 516 гэмт хэрэг бүртгэгдэж 327 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 30 тохиолдол буюу 5.5 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогсод 19 хүн буюу 6.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 524 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 11 хүн буюу 2.1 хувиар буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 192 хүн буюу 36.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 95, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 38, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 39 тохиолдол буюу 29.1 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 13 тохиолдол буюу 25.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.Гэмт хэргийн улмаас 2020 оны 9 сарын байдлаар нас барсан 30 хүн, гэмтсэн 187 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 11.8 хувиар буурсан, гэмтсэн хүн 2019 оны мөн үеэс 29 тохиолдол буюу 18.4 хувиар өссөн байна. 2020 оны эхний 9 сарын байдлаар 17494 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1372 тохиолдол буюу 8.5 хувиар өссөн байна. Мөн энэ онд 289 хүн баривчлагдаж, 1116 хүн эрүүлжүүлэгдэн 4.6 сая төгрөгний төлбөр төлж,  16704 иргэнийг торгон нийт 722.2 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

Нэгдсэн төсөв

            2020 оны 9 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 98.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 23.4 (18.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар зарлага 74.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.2 (2.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар аймгийн татварын орлого 16.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.8 (21.0%) сая төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 9 сарын байдлаар 18475.2 сая төгрөг болж, өмнөх оноос 14.8 хувь буюу 2392.1 сая төгрөгөөр өссөн байна.

Мөнгө, зээл

2020 оны 9 сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 182434.3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 32.9 хувь буюу 45182.5 сая төгрөг, өмнөх сараас 2.9 хувь буюу 5200.6 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 9 сарын байдлаар 227908.1 сая төгрөг болж 2019 оны мөн үеэс 4.0 хувь буюу 9490.4 сая төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 9 сарын байдлаар 1.7 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.2 пунктээр нэмэгдсэн байна.

Аж үйлдвэр

            Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 9 сарын байдлаар 17.3 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12.7 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 46.6 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 3.3 хувиар тус тус өссөн байна.

Хөдөө аж ахуй

Мал төллөлт, төл бойжилт

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сард эхний төллөх насны 2689603 хээлтэгчийн 66.1 хувь буюу 1778874 толгой эх мал төллөсөн байна. Энэ нь ноднингийн мөн үеэс 8.0 хувь буюу 148273 эх малаар бага байна. Эм хонины 72.1 хувь, эм ямааны 58.7 хувь, ингэний 105.4 хувь, үнээний 63.8 хувь, гүүний 64.0 хувь төллөжээ.

Гарсан төлийн 91.6 хувь буюу 1630095 төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувь буюу 253054 төлөөр багассан байна. Оны эхний хээлтэгч Цагаан-Уул суманд 82.8 хувь, Цэцэрлэг суманд 73.5 хувь, Шинэ-Идэр суманд 72.2 хувь төллөсөн нь хамгийн их байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 14-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1510
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2170

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018