Хүн амын тооллогын олон улсын 30 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 15. 06 цаг 29 минут

Улс орнуудын хүн амын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон тархаах чиглэлээр туршлага хуваалцах Хүн ам тооллогын 30-р бага хурал 3 өдөр цахимаар үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Хуралд БНСУ, Япон, АНУ, Мексик, Энэтхэг, Хонг-Конг, Вьетнам, Сингапур, Индонез, Монгол зэрэг улс орнууд, НҮБ-ын Хүн амын сан, Миннесотагийн их сургуулийн төлөөлөгчид илтгэл танилцуулж, туршлага хуваалцав.

Мөн 3 дахь өдрийн салбар хуралдааныг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдаж оролцлоо.

Хурлыг хааж Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2020-2022 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон Вьетнамын Статистикийн Ерөнхий газрын Хүн ам, хөдөлмөрийн статистикийн газрын захирал Доктор Ву Тхи Тху Туй, БНСУ-ын Статистикийн судалгааны менежментийн товчооны ерөнхий захирал Ноён Ён Ok Чой нар үг хэлсэн. Уг хуралд Үндэсний статистикийн хорооны албан хаагчид, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, их сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагууд оролцож, олон улсын туршлагаас хуваалцсан нь илүү өргөн хүрээг хамарсан, үр өгөөжтэй байлаа.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2021 оны 1-р сарын 13-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1400
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 1900

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018