2020 оны 11 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 15. 10 цаг 04 минут

Төрөлт

            Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 11 сарын байдлаар 2516 эх амаржиж 2517 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 62 тохиолдол буюу 2.4 хувь, төрсөн хүүхэд 78 тохиолдол буюу 3.0 хувиар тус тус буурсан байна.

Нялхасын эндэгдэл

          Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 36 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 5 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 66.7 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

1-5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл

        2020 оны  эхний 11 сарын байдлаар  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 9 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй адил байна. Хүүхдийн эндэгдлийг оношоор нь авч үзвэл зүрх судасны өвчлөлөөр 1, төрөлхийн гаж хөгжлийн 2, осол гэмтлийн 6  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нас баралтын үзүүлэлт

            2020 оны эхний 11 сарын байдлаар нас баралтын 713 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэтэй адил тохиолдол бүртгэгдсэн байна.  Нийт нас баралтын 17.4 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралт 136 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 23 тохиолдол буюу 20.4 хувиар өссөн, хорт хавдрын нас баралт 188 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор буюу 6.9 хувиар буурсан байна.

Халдварт өвчин

        Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 1276 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 804 тохиолдол буюу 38.7 хувиар буурсан байна.

         Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  73.0 хувь, сүрьеэ  8.1 хувь,  амьсгалын замын өвчин 10.2 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 0.8 хувь, цусан халдвар 0.7 хувь, гэдэсний халдварт өвчин 5.3 хувь, зоонозын болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөл 1.6 хувь, бусад халдварт өвчин 0.3 хувийг тус тус эзэлж байна.

         Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 932 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 337 тохиолдол буюу  26.6 хувиар буурсан байна.  Нийт тохиолдлоос тэмбүү 328 тохиолдол буюу 35.2 хувь, трихомониаз 100 тохиолдол буюу 10.7 хувь, гоноккокт  халдвар 504 тохиолдол буюу 54.1 хувийг тус тус эзэлж байна.

 Гэмт хэрэг

         Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар нийт 575 гэмт хэрэг бүртгэгдэж 424 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 88 тохиолдол буюу 13.3 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогсод 24 хүн буюу 6.0 хувиар өссөн байна.

            Гэмт хэргийн улмаас хохирсон 595 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 63 хүн буюу 9.6 хувиар буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 208 хүн буюу 35.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 124, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 45, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 7, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 6, эмэгтэй хүн оролцсон 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 36 тохиолдол буюу 22.5 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 9 тохиолдол буюу 16.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргийн улмаас 2020 оны 11 сарын байдлаар нас барсан 31 хүн, гэмтсэн 288 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 6 тохиолдол буюу 16.2 хувиар буурсан, гэмтсэн хүн 2019 оны мөн үеэс 29 тохиолдол буюу 14.6 хувиар өссөн байна.

           2020 оны эхний 11 сарын байдлаар 21445 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1879 тохиолдол буюу 9.6 хувиар өссөн байна. Мөн энэ онд 350 хүн баривчлагдаж, 2385 хүн эрүүлжүүлэгдэн 5.3 сая төгрөгний төлбөр төлж, 20477 иргэнийг торгон нийт 887.5 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

 Хөдөлмөр эрхлэлт

           Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 11 сарын эцэст 869 иргэн байгаагийн 462 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 610 иргэн буюу 1.7 дахин, эмэгтэйчүүд 303 иргэн буюу 1.6 дахин тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 73.6 хувийг бүрэн дунд, 15.7 хувийг дипломын болон бакалаврын, 3.3 хувийг суурь, 3.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.4 хувийг бага, боловсролгүй 1.0 хувийг, насны бүлгээр авч үзвэл 31.1 хувийг 25-34 насны, 26.7 хувийг 35-44 насны, 21.5 хувийг 15-24 насны, 14.8 хувийг 45-54 насны, 5.9 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна.

           Ажлын байрны захиалга 2020 оны 11 сарын эцсийн байдлаар 1425 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 1335 иргэнээс 661 нь эмэгтэй байна.

 Нэгдсэн төсөв

            2020 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 123.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 25.6 (26.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

           2020 оны 11 дүгээр сарын байдлаар зарлага 95.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 13.2 (16.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

           2020 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн татварын орлого 20.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 4.0 (24.2%) сая төгрөгөөр өссөн байна.

 Нийгмийн даатгал

           Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 11 сарын байдлаар 22931.9 сая төгрөг болж, өмнөх оноос 16.5 хувь буюу 3255.3 сая төгрөгөөр өссөн байна.                                          

 Аж үйлдвэр

            Аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 11 сарын байдлаар 21.9 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 21.8 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 42.2 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 27.5 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2021 оны 1-р сарын 13-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 11000
  Ямааны ястай мах, кг 8500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1400
  Бензин, А-92 1510
  Дизелийн түлш 1900

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018