Хөвсгөл аймгийн 2020 оны мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын комисс хуралдлаа.
Хөвсгөл аймгийн 2020 оны мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын комисс хуралдлаа. Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын хурлыг тооллогын орлогч дарга нээж, дараах асуудлыг хэлэлцэв.
- Жилийн эцсийн мал тооллогын тов танилцуулах
- Жилийн эцсийн мал тооллогын зохион байгуулалт
- Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын 2020 оны жилийн эцсийн тооллогыг зохион байгуулахад мөрдөх зөвлөмж
- Мал тооллогын комиссын гишүүдэд хяналт хийх сумдыг хувиарлав.
Сумдын удирдлагууд, Статистик хариуцсан ажилтнууд, Багийн Засаг дарга нарт цар тахлын халдвар дэгдсэн энэ онцгой нөхцөлд сумдад тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл бүхий Засгийн газрын тогтоол, Засаг даргын албан тоот, ҮСХ-ны зөвлөмжийг хүргүүлэхээр болов.
Сэтгэгдэл бичих