2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 5500.6 мянган толгой мал тоолуулж Улсад тэргүүллээ.
Хөвсгөл аймгийн 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5500553 толгой мал тоологдлоо. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа байна.
Хөвсгөл аймаг нийт малаар улсад 1, Үхрээр 2, Хониор 2, Ямаагаар 3-р байранд тус тус орлоо. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаан сүрэг 3127 тоологдож өмнөх оноос 18.6 хувь буюу 491 толгойгоор өслөө.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 539.8 мянга (8.9%), үүнээс хонь 312.2 мянга (10.6%), ямаа 203.8 мянга(8.8%), үхэр 13.4 мянга (2.6%), адуу 10.3 мянга (3.6%), тэмээ 102 толгойгоор (4.3%) тус тус буурсан байна.
Мөрөн, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагааннуур, Чандмань-Өндөр сумд 0.7-4.0 мянган толгойгоор өслөө.
Малын тооны бууралтад Жаргалант сумын малын тоо 58.9 мянга (10.9%), Галт сумынх 85.4 мянга (15.8%), Шинэ-Идэр сумынх 57.7 мянга (10.7%), Их-Уул сумынх 40.6 мянга (7.5%), Тосонцэнгэл сумынх 39.2 мянга (7.3%), Тариалан сумынх 39.1 мянга (7.2%), Рашаант сумынх 39.2 мянга (7.3%), Бүрэнтогтох сумынх 34.8 мянга (6.4%), -аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 152.9 мянга, бойжсон төл 57.3 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 282.7 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл бичих