2020 оны 12 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 01 сар 18. 10 цаг 12 минут

ЭРҮҮЛ МЭНД

            Аймгийн хэмжээнд  2020  оны эхний 12 сарын байдлаар 2726 эх амаржиж 2728 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 91 тохиолдол буюу 3.2 хувь, төрсөн хүүхэд 106 тохиолдол буюу 3.7 хувиар тус тус буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 12 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 37 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 14 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 64.9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

2020 оны  эхний 12 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна.

            2020 оны эхний 12 сарын байдлаар нас баралтын 775 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 17.2 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралт 150 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 тохиолдол буюу 26.1 хувиар өссөн, хорт хавдрын нас баралт 204 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдлоор буюу 8.5 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд эхний 12 сарын байдлаар 1388 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 892 тохиолдол буюу 39.1 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөс БЗХӨ 73.8 хувь, сүрьеэ  8.0 хувь, салхин цэцэг 5.0 хувийг тус тус эзэлж байна. Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 1025 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 406 тохиолдол буюу  28.4 хувиар буурсан байна. Нийт тохиолдлоос тэмбүү 358 тохиолдол буюу 34.9 хувь, трихомониаз 110 тохиолдол буюу 10.7 хувь, гоноккокт  халдвар 557 тохиолдол буюу 54.3 хувийг тус тус эзэлж байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 12 сарын байдлаар нийт 535 гэмт хэрэг бүртгэгдэж 460 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 208 тохиолдол буюу 28.0 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогсод 13 хүн буюу 2.9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 556 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 179 хүн буюу 24.4 хувиар буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 199 хүн буюу 35.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 136, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 52, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 6, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 15, эмэгтэй хүн оролцсон 30 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 37 тохиолдол буюу 21.4 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 5 тохиолдол буюу 8.8 хувиар,  насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн  гэмт хэргийн тоо 14 тохиолдол буюу 48.3 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэргийн тоо 18 тохиолдол буюу 37.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2020 оны 12 сарын байдлаар нас барсан 21 хүн, гэмтсэн 225 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 15 тохиолдол буюу 41.7 хувиар буурсан, гэмтсэн хүн 2019 оны мөн үеэс 2 тохиолдол буюу 0.9 хувиар өссөн байна.

2020 оны эхний 12 сарын байдлаар 23152 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 1821 тохиолдол буюу 8.5 хувиар өссөн байна. Мөн энэ онд 382 хүн баривчлагдаж, 1414 хүн эрүүлжүүлэгдэн 5.8 сая төгрөгний төлбөр төлж, 22101 иргэнийг торгон нийт 951.2 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

НИЙГМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

            Аймгийн хэмжээнд 2020 онд 2019 өнчин хүүхэд байгаагийн 7.9 хувь буюу 160 нь бүтэн өнчин хүүхэд, 92.1 хувь буюу 1859 нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 9.7 хувь нь 0-4 насны, 25.0 хувь нь 5-9 насны, 34.0 хувь нь 10-14 насны, 10.6 хувь нь 15 насны, 10.8 хувь нь 16 насны, 9.9 хувь нь 17 насны хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо 2020 онд өмнөх оноос 6 хүүхдээр буурч, хагас өнчин хүүхэд 143-аар өсжээ.  

           Өрх толгойлсон эх 2020 онд 4407 болж, өмнөх оноос 5.6 хувь буюу 260-аар,  өрх толгойлсон эцэг 972 болж, өмнөх оноос 17.1 хувь буюу 200-аар тус тус буурчээ. Өрх толгойлсон эхчүүдийн 2424 буюу 55.0 хувь нь 3 хүртэлх, 1394 буюу 31.6 хувь нь 3-5 хүртэлх, 589 буюу 13.4 хувь нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

            18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 2434 болж, өмнөх оноос 10 буюу 0.4 хувиар өссөн байна. Нийт 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 1754 буюу 72.1 хувь нь 4 хүүхэдтэй, 383 буюу 15.7 хувь нь 5 хүүхэдтэй, 223 буюу 9.2 хувь нь 6 хүүхэдтэй, 74 буюу 3 хувь нь 7, түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.

 НИЙГМИЙН ДААТГАЛ

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 12 дугаар сарын эцэст 27956.5 сая төгрөг болж, өмнөх оноос 22.7 хувь буюу 5174.7 сая төгрөгөөр өссөн байна.

 АЖ ҮЙЛДВЭР

            Аж үйлдвэрийн газрууд 2020 оны 12 дугаар сарын эцэст 27.1 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 24.8 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 34.8 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 18.7 хувиар тус тус өссөн байна.

     МӨНГӨ, ЗЭЭЛ

Төгрөгийн хадгаламж 2020 оны 12 дугаар сарын эцэст 214.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.1 хувь буюу 17.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 46.9 хувь буюу 68.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 94.3 хувь нь иргэдийн хадгаламж, 5.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 12 дугаар сарын эцэст 220.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2020 оны 12 сарын байдлаар 1.6 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2020 оны 12 сарын эцэст 827 иргэн байгаагийн 419 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 540 иргэн буюу 60.5 хувиар, эмэгтэйчүүд 285 иргэн буюу 59.5 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 72.4 хувийг бүрэн дунд, 18.0 хувийг дипломын болон бакалаврын, 2.8 хувийг суурь, техникийн болон мэргэжлийн, 1.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.2 хувийг бага, 0.8 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 31.2 хувийг 25-34 насны, 26.1 хувийг 35-44 насны, 21.5 хувийг 15-24 насны, 14.8 хувийг 45-54 насны, 6.4 хувийг 55 -аас насны иргэд эзэлж байна. 

Ажлын байрны захиалга 2020 оны 12 сарын эцсийн байдлаар 2433 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 1543 иргэнээс 787 нь эмэгтэй байна.

НЭГДСЭН ТӨСӨВ

            2020 оны 12 дугаар сарын байдлаар аймгийн төсвийн орлого 133.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 22.4 (20.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 12 дугаар сарын байдлаар зарлага 114.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18.2 (18.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны 12 дугаар сарын байдлаар аймгийн татварын орлого 24.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 4.8 (24.4%) сая төгрөгөөр өссөн байна. Аймгийн хэмжээнд 2019/2020 оны хичээлийн жилд нийт 45 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол 2020/2021 оны хичээлийн жилд 50 болж, 5 (11.1%) –аар нэмэгдсэн байна. 2020/2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 9645 хүүхэд хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1169 (13.8%)-ээр өссөн байна. 2020/2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид шинээр 3145 хүүхэд элссэн нь өмнөх оны мөн үеэс 4 (0.1%)-өөр өссөн байна. 2020/2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 29078 хүүхэд өдрөөр суралцсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1147 (4.1%)-ээр өссөн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Хөвсгөл аймгийн 2020 онд 5500553 толгой мал тоологдлоо. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814  толгой хонь, 2102847 толгой ямаа байна. Хөвсгөл аймаг нийт малаар улсад 1, Үхрээр 2, Хониор 2, Ямаагаар 3-р байранд тус тус орлоо. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаан сүрэг 3127 тоологдож өмнөх оноос 18.6 хувь буюу 491 толгойгоор өслөө. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 539.8 мянга (8.9%), үүнээс хонь 312.2 мянга (10.6%), ямаа 203.8 мянга(8.8%), үхэр 13.4 мянга (2.6%), адуу 10.3 мянга (3.6%), тэмээ 102 толгойгоор (4.3%) тус тус буурсан байна. Мөрөн, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагааннуур, Чандмань-Өндөр сумд 0.7-4.0 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад Жаргалант сумын малын тоо 58.9 мянга (10.9%), Галт сумынх 85.4 мянга (15.8%), Шинэ-Идэр сумынх 57.7 мянга (10.7%), Их-Уул сумынх 40.6 мянга (7.5%), Тосонцэнгэл сумынх 39.2 мянга (7.3%), Тариалан сумынх 39.1 мянга (7.2%), Рашаант сумынх 39.2 мянга (7.3%), Бүрэнтогтох сумынх 34.8 мянга (6.4%), -аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Бүгд малаар: Цагаан-Уул – 450948 

Тэмээгээр: Цагаан-Уул – 815

Адуугаар: Цагаан-Уул – 26257

Үхрээр: Алаг-Эрдэнэ – 35251

Хониор: Цагаан-Уул – 255338

Ямаагаар: Төмөрбулаг – 174390 толгойгоор тэргүүлж байна.

Нийт сүрэгт хонины эзлэх хувийн жин 47.7 хувь,  ямааны эзлэх хувийн жин 38.2 хувь, үхэр 9.1 хувь, адуу 4.9 хувь, тэмээ 0.04 хувийг эзэлж байна. Хөвсгөл аймагт 21384 малтай өрх, үүнээс 18113 малчин өрхөд 31290 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 800 (3.9%), малтай өрх 1200 (7.1%) өссөн байна. Малтай өрхийн 4.1 хувь буюу 865 нь 10 хүртэл, 8.0 хувь буюу 1710 өрх нь 11-30 хүртэл, 7.3 хувь буюу 1558 өрх нь 31-50 хүртэл, 14.0 хувь буюу 2984 өрх нь 51-100 хүртэл,  22.8 хувь буюу 4877 өрх нь 101-200 хүртэл, 29.0 хувь буюу 6206 өрх нь 201-500 хүртэл, 12.0 хувь буюу 2562 өрх нь 501-999 хүртэл, 2.9 хувь буюу 622 өрх нь 1000-аас дээш малтай байна. Нийт малчдын 55.6 хувь эрэгтэй, 44.4 хувь нь эмэгтэй байна. Мянгаас дээш малтай малчин 622 байгаагаас гурван мянгат малчин 1, хоёр мянгат малчин 7, нэг мянгат малчин 614 байгаа нь өмнөх оноос мянгаас дээш малтай малчин 294-өөр буурсан байна. Жилийн эцэст 262 гахай, 690 шувуу, 3127 цаа, 329 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос цаа 491 толгойгоор, зөгий 7 бүлээр өсч, гахай 88, шувуу 330 толгойгоор тус тус буурав. Оны эхний хээлтэгчийн 69.7 хувь буюу 1873691 эх мал төллөснөөс  1880423 төл гарсан байна.  Гарсан төлийн 87.7 хувь буюу  1645095 төл бойжиж байна. Оны эхний малын 6.3  хувь буюу 377409 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс  4 дахин буюу 283614 толгойгоор өссөн байна.

 

 

                                 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2021 оны 2-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1450
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018