2021 оны 1 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 15. 09 цаг 37 минут

ТӨРӨЛТ

Аймгийн хэмжээнд  2021  оны эхний 1 сарын байдлаар 207 эх амаржиж, 206 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 5 тохиолдол буюу 2.5 хувь, төрсөн хүүхэд 4 тохиолдол буюу 2.0 хувиар тус тус өссөн байна.

НЯЛХАСЫН ЭНДЭГДЭЛ

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 1 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдсэн нь 2020 оны мөн үеэс 1 тохиолдлоор өссөн байна. Нялхсын эндэгдлийн 66.7 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

1-5 НАС ХҮРТЛЭХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ

2021 оны  эхний 1 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй  ба өнгөрсөн оны мөн үед 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

НАС БАРАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ

2021 оны эхний 1 сарын байдлаар 51 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11 тохиолдолоор буюу 17.7 хувиар буурсан байна.  Нийт нас баралтын 19.6 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Осол гэмтлийн нас баралт 9 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдолоор, хорт хавдрын нас баралт 14 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор тус тус буурсан байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН

Аймгийн хэмжээнд эхний 1 сарын байдлаар 84 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2020 оны мөн үеэс 95 тохиолдол буюу 53.1 хувиар буурсан байна. Нийт халдварт өвчнөөс  БЗХӨ  69.0 хувь, сүрьеэ  8.3 хувь,  амьсгалын замын өвчин 6.0 хувь, цусан халдвар 1.2 хувь, гэдэсний халдварт өвчин 14.3 хувь, арьс салтстаар халдварлах халдвар 1.2 хувийг тус тус эзэлж байна.

Нийт халдварт өвчний дотор БЗХӨ-ний 58 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 77 тохиолдол буюу  57.0 хувиар буурсан байна. Нийт тохиолдлоос тэмбүү 16 тохиолдол буюу 27.6 хувь, трихомониаз 9 тохиолдол буюу 15.5 хувь, гоноккокт  халдвар 33 тохиолдол буюу 56.9 хувийг тус тус эзэлж байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 1 сарын байдлаар нийт 52 гэмт хэрэг бүртгэгдэж 35 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 35 тохиолдол буюу 40.2 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдогсод 26 хүн буюу 4 дахин өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон 46 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 41 хүн буюу 47.1 хувиар буурсан байна. Нийт хохирсон иргэдийн 12 хүн буюу 26.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 19, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 1, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 4, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 4 тохиолдол буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 2021 оны 1 сарын байдлаар нас барсан 4 хүн, гэмтсэн 17 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 50.0 хувиар, гэмтсэн хүн 2020 оны мөн үеэс 3 тохиолдол буюу 15.0 хувиар тус тус  буурсан байна.

2021 оны эхний 1 сарын байдлаар 2894 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 859 тохиолдол буюу 42.2 хувиар өссөн байна. Мөн энэ онд 14 хүн баривчлагдаж, 38 хүн эрүүлжүүлэгдэн 157.7 мянган төгрөгний төлбөр төлж, 2806 иргэнийг торгон нийт 90.0 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2021 оны 1 сарын эцэст 622 иргэн байгаагийн 293 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 144 иргэн буюу 18.8 хувиар, эмэгтэйчүүд 124 иргэн буюу 29.7 хувиар тус тус буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 66.2 хувийг бүрэн дунд, 24.1 хувийг дипломын болон бакалаврын, 3.2 хувийг суурь, 2.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 1.0 хувийг бага, 1.0 хувийг  боловсролгүй, насны бүлгээр авч үзвэл 34.6 хувийг 25-34 насны, 28.9 хувийг 35-44 насны, 15.8 хувийг 45-54 насны, 14.1 хувийг 15-24 насны, 4.5 хувийг 55-59 насны, 2.1 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж байна. Ажлын байрны захиалга 2021 оны 1 сарын эцсийн байдлаар 35 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 22 иргэнээс 9 нь эмэгтэй байна.

НЭГДСЭН ТӨСӨВ

2021 оны 1 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 10.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 1.0 (10.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

2021 оны 1 дүгээр сарын байдлаар зарлага 6.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 736.3 (10.3%) сая төгрөгөөр буурсан байна. 2021 оны 1 дүгээр сарын байдлаар аймгийн татварын орлого 1545.4 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 334.2 (25%) сая төгрөгөөр өссөн байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ

Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны 1 дүгээр сард 1822.5 сая төгрөг болж, өмнөх оноос 5.1 хувь буюу 97.1 сая төгрөгөөр буурсан байна.

 МӨНГӨ, ЗЭЭЛ

Төгрөгийн хадгаламж 2021 оны 1 дүгээр сарын эцэст 213.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.04 хувь буюу 0.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 51.0 хувь буюу 72.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 94.8 хувь нь иргэдийн хадгаламж, 5.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 1 дүгээр сарын эцэст 226.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь сарын эцэст  1.7 хувь болж өмнөх оны мөн үеээс 0.3 пунктээр нэмэгдсэн байна.

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Том малын зүй бусын хорогдол 2021 оны 1 дүгээр сард аймгийн хэмжээнд 2807 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 15561 толгой буюу 84.7 хувиар буурчээ. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 155, үхэр 347, хонь 1136, ямаа 1169 толгой байна. Нийт хорогдсон малын 40.5 хувийг хонь, 41.6 хувийг ямаа эзэлж байна.

 


Сэтгэгдэл бичих
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн албаны тухай хууль    үзэх
ХАОСТ-ын тухай хууль   үзэх
ЗЗНД-ийн нэгж түүний удирдлагын тухай хууль       үзэх

  7 хоногийн үнийн мэдээ
  /2021 оны 2-р сарын 24-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1600
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2300
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1450
  Бензин, А-92 1560
  Дизелийн түлш 2000

 

СУДАЛГАА

Хөдөө аж ахуй - 2019 

Хүрээлэн буй орчны судалгаа 2019

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт - 2019 
Аж үйлдвэр, үйлчилгээний танилцуулга - 2019 
Хөдөө аж ахуй - 2018 

Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлт- 2018

Гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын судалгаа-2018